С.Амарсайхан: “МИК” ХХК иргэдийг ипотекийн зээлд зуучилснаараа дундаас нь 2-3 хувийн суутгал авч луйвардсан
“Монголын ипотекийн корпораци” ХХК иргэдийг ипотекийн зээлд зуучилснаараа дундаас нь 2-3 хувийн суутгал авч байсан луйврын асуудлаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийж байна. Тэрбээр хэлэхдээ:
“Монголын ипотекийн корпораци” буюу МИК ОССК ХХК-ийг төрийн өмчийн компани, Засгийн газрын нэг агентлаг гэж иргэд ойлгодог. Гэтэл тус компани нь зүгээр л иргэдэд ипотекийн зээл зуучилсан гэдгээрээ хувь авч, луйварддаг байсан. Тодруулбал 8 хувийн зээл төлдөг иргэд 2-3 хувийг нь тус компанид өгдөг гэсэн үг. Ийм луйврын систем хүртэл гаргаж, иргэд, төр засаг гэлтгүй бүх салбараас хумсалж байна” гэв.
Б.ЖАРГАЛ