C.Бямбацогт: НДШ-ийг нэг жилийн хугацаанд зайлшгүй бууруулах шаардлагатай

УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга С.Бямбацогт эдийн засагт онцгой нөхцөл үүссэнтэй холбогдуулан тодорхой зардал, татваруудыг хөнгөлөх бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байгааг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэллээ.

Тэрээр ард иргэд, аж ахуй нэгжүүдийнхээ нөхцөл байдлаа өшөө хүндрүүлэхгүй байх үүндээс түр хугацаанд дараах арга хэмжээ авах шаардлагатай байгааг онцолсон юм. Үүнд:

1.НӨАТ-ыг 50% бууруулах, эсхүл НӨАТ-ын буцаан олголтыг  5% болгож нэмэгдүүлэх

2. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 5% болгож бууруулах 

3.  Хүн амын орлогын албан татварыг  5% болгож багасгах

4. Нийгмийн даатгалын шимтгэлийг түр хугацаагаар буюу 1 жил бууруулах зайлшгүй шаардлагатай гэдэг санал гаргалаа. 

Тэрээр “Ийм байдлаар иргэдийнхээ нуруун дээрх ачааг хөнгөлж, аж ахуйн нэгжүүдээ алагчлалгүй дэмжих асуудлыг Төсвийн тодотголд оруулж шийдэх зайлшгүй хэрэгтэй байна.

Мөн төсвийн орлогын дутагдлаас төрд үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлж нүүрсний экспортоо нэмэгдүүлэх, урьдчилж борлуулах, Засгийн газрын бонд гаргах нь ниргэсэн хойно нь хашгирахаас сэргийлэх эдийн засгийн дархлаажуулалт болно”  гэлээ. 

Similar Posts

4 Comments

  1. Амьдралд ойрхон юм яриад байгаа ганц л гишүүн байна. Дэмжээд ажил болгомоор байна

  2. Зөв зүйтэй зүйл ярьж байна. Бусад гишүүд нь дэмжээд ард иргэдийнхээ нуруун дээрх ачааг бага ч болов хуваалцаацаасай

  3. Zov shv.Demjij bna.Baga ch bolov ard itgediin amidrald nemer bolno shv de.Busad gishvvd ni demjeesei.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *