|

Илон Маск Твиттерийг бүхэлд нь худалдаж авах санал тавьжээ

Дэлхийн хамгийн баян хүн болох Илон Маск Твиттер компанийг 40 гаруй тэрбум ам,доллароор бүхэлд нь худалдаж авах санал тавьсан байна. Тэрбээр энэ сарын эхээр Твиттер компанийн 9.1 хувийг худалдан авч хамгийн том хувьцаа эзэмшигч болсон юм. Ингэснээр Маск тус компанийн захирлуудын зөвлөлд элсэж орох болсон ч тэрбээр эцсийн мөчид тус зөвлөлд орохоос татгалзсан билээ.

Хэрвээ Маск захирлуудын зөвлөлд орсон бол нийт хувьцааны 14 хувиас ихийг худалдаж авах боломжгүй болох байсан юм. Түүний саналыг хүлээж авахгүй бол “Хувьцаа эзэмшигч гэх байр сууриа хадгалах үгүйгээ бодож үзэх хэрэгтэй болно” хэмээжээ. Твиттерийн захирлын зөвлөлүүд энэхүү саналыг хүлээж авахгүй бол тэд хувьцаа эзэмшигчдийнхээ ашиг сонирхлыг уландаа гишгэлсэн хэрэг болно, хувьцаа эзэмшигч нар компанийн эзэд, тэд биш гэж Маск жиргэсэн байна.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *