З.Балдандугарыг цалингийн сангаасаа МҮИС руу их  хэмжээний мөнгө шилжүүлсэн асуудлаар  АТГ-т  шалгаж байна 

БГД-ын  Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугарыг эмч, ажилтнуудынх нь гомдлоор АТГ-аас ажлын хэсэг гарган шалгаж байгаа аж. 

Тус эмнэлгийн даргаар  хэл амтай томилогдсон цагаасаа  өөртөө урамшуулал олгосон,  эрүүл мэндийн сайд С.Энхболдын ээжийн хамаарал бүхий томографийн аппаратыг ашиглаж, данс руу нь мөнгө шилжүүлсэн  гэх зэрэг асуудалд орооцолдож байсан.

Тэрээр   энэ удаа цалингийн сангаасаа  МҮИС руу   түрээс, шатахуун  гэх агуулгаар их  хэмжээний мөнгө шилжүүлжээ.  Эмч, ажилтнуудынхаа цалин хөлсийг нэмээгүй хэрнээ МҮИС-ийн дэргэдэх хувийн эмнэлэгт их хэмжээний мөнгө  шилжүүлсэнд эмч, ажилтнууд бухимдаж  өргөдөл гомдол гаргажээ.

Тэд эмнэлгийн  дарга  З.Балдандугарыг санхүүтэй холбоотой  хууль бус үйл ажиллагаагаа  таслан зогсоохгүй бол ажил хаялт зарлахад бэлэн байгаа гэнэ. 

Харин салбарын сайд С.Энхболд З.Балдандугарын энэ мэт  үйлдлийг хараагүй мэт, ил далд хамгаалсаар  ирсэн нь тэд эртнээс ашиг сонирхол нэгтэй явж ирсэнтэй холбоотой гэж хардах хэсэг байна. 

 

 

Эрүүл мэндийн сайд С.Энхболд  145 ортой яаралтай тусламжийн  төвийг  татан буулгаж,  нэг бүр нь 590 саяын үнэтэй  2 ширхэг хүчилтөрөгчийн үйлдвэрийг Монголын  Үндэсний их сургуулийн дэргэдэх  хувийн эмнэлэгт  ашиглуулах шийдвэрийг гаргасан байдаг.

Ингэхдээ  дээрх ажлаа мөн л өөрийн хүн гэгдэх З.Балдандугараар  дамжуулан гүйцэтгэсэн байж болзошгүй   дүр зураг харагддаг. Тодруулбал өндөр үнэ бүхий хүчилтөрөгчийн үйлдвэрийг Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн  дарга З.Балдандугар   ямар ч  тендергүйгээр  МҮИС-д ашиглуулж байгаа нь АТГ-т шалгагдах  үндэслэл болжээ. 

Энэ мэт гомдол, мэдээллийн  дагуу АТГ-аас ажлын хэсэг гарч, өчигдөр З.Балдандугарын албан өрөөнд үзлэг нэгжлэг хийсэн гэх мэдээлэл байна. 

 

 

 

 

ВИДЕО МЭДЭЭ ҮЗЭХ: 

 

 

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *