Тайвань улс БНХАУ-ын дайралтын үед хэрхэн бэлтгэлтэй байх талаар гарын авлага гаргажээ
Тайвань улсын зэвсэгт хүчин иргэддээ зориулж БНХАУ-ын дайралтын үед хэрхэн бэлтгэлтэй байх талаар гарын авлага гаргасан байна. БНХАУ Тайвань улсыг өөрсдийн нэг хэсэг гэж үздэг бөгөөд нэг өдөр заавал улсдаа нэгтгэх авна гэдгээ мэдэгдсэн. Украины дайн эхэлснээс хойш Хятад Тайвань руу цэргээ оруулж магадгүй гэж олон хүн эмээж байсан билээ.
Тус улсын Батлан хамгаалахын сайд Сун Лифан хэлэхдээ тэрхүү 28 хуудастай гарын авлагад “Байгалийн гамшиг, цэргийн эзлэн түрэмгийллийн үед энгийн иргэд ашиглан яаралтай арга хэмжээ авахад туслах мэдээллүүд байгаа” хэмээсэн байна. Тайвань улс анхны удаагаа ийм төрлийн гарын авлага гаргаж байгаа юм.
Эх сурвалж: Daily Mail
Б.БУЯНДОРЖ