Ц.Чинзориг: Хан-Уул дүүргийн 10-р хорооны алба хаагчид архидан согтуурсан нь ҮНЭН

Цахим ертөнцөд Хан-Уул дүүргийн алба хаагчид ажлын байран дээрээ архидан согтуурч байгаа гэх бичлэг цацагдаад буй. Бид тухайн бичлэг мэдээллийн дагуу тус дүүргийн 10-р хорооны Засаг дарга Ц.Чинзоригтой холбогдлоо.

-Цахим ертөнцөд танай хорооны алба хаагчид ажлын байрандаа архидан согтуурсан гэх бичлэг нийтлэлдээд байна. Энэ тухай тодруулъя?

-10-р хорооны иргэн тухайн бичлэгийг хийсэн юм билээ. Бичлэг бол үнэн. Тухайн үед ажлын бус цагаар ажлын байран дээрээ 5 хүн архидан согтуурсан нь тогтоогдсон. Дүүргийн тамгын газраас хоёр ажилтны цалингийн 20 хувь хасах шийдвэр гаргасан. Уг нь ийм нөхцөлд ажлаас халах шийдвэр гаргадаг юм. Тэгж байж дараа дараагийн ажилчдад анхааруулга, сануулга болох ёстой. Гэвч цалингаас хасах шийдвэрийг гаргасан байсан. Тушаал шийдвэр нь гарчихсан.

-Хэзээ болсон үйл явдал вэ?

-Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 2-нд болсон. Миний хувьд одоогоор Засаг Даргаа хийхгүй байгаа. Гэхдээ цахимд ертөнцөд нийтлэгдсэн бичлэгийг бол харсан. Хүмүүс их дургүй байсан. Тэр нь ч аргагүй” гэв.

О.ЭНЭРЭЛ

Similar Posts

One Comment

  1. Энэ Чинзоригт гэж хогийн гар хороо руу зохион байгуулалттай пиво оруулж араас нь цагдаатай бичлэг хийж орсон арчаа пязда ш дээ энэ бүгдийг нь түүний нууц амраг Мөнхтуяа хийсэн шүү…….

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *