Хүүхдүүдээ хөнөөгөөд өөрсдийнхөө амийг егүүтгэхийг завдсан хосуудыг баривчилжээ

Баянзүрх дүүргийн 28-р хорооны нутаг дэвсгэрт амьдардаг, 33 настай хосууд маргалдаж, улмаар 13 настай том хүүгийнхээ амийг хөнөөсөн ноцтой хэрэг өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 15-ны өглөө 08:00 цагийн үед гарчээ. Хосууд 13,12,9,1 насны дөрвөн хүүхэдтэй бөгөөд том хүүгээ хөнөөсний дараа үлдсэн гурван хүүхдээ хөнөөгөөд өөрсдийнхөө амийг хөнөөх гэж байсан аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар талийгаач хүүгийн хүзүүнд боомилсон ул мөр үлдсэн байжээ.

Улмаар цагдаагийн алба хаагчид хэргийг шуурхай илрүүлж, гурван хүүхдийг хамгаалалтад авсан бол эцэг эхийг шуурхай баривчилжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар цагдаагийн алба хаагчид хэргийн газарт яг одоо ажиллаж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ.

О.ЭНЭРЭЛ

Similar Posts

One Comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *