Том хүүгийнхээ хоолойг боомилж хөнөөсний дараа гурван хүүхдээ хөнөөхийг завджээ
Баянзүрх дүүргийн 28-р хорооны нутаг дэвсгэрт амьдардаг, 33 настай хосууд маргалдаж, улмаар 13 настай том хүүгийнхээ амийг хөнөөсөн ноцтой хэрэг өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 15-ны өглөө 08:00 цагийн үед гарчээ. Хосууд 13,12,9,1 насны дөрвөн хүүхэдтэй бөгөөд том хүүгээ хөнөөсний дараа үлдсэн гурван хүүхдээ хөнөөгөөд өөрсдийнхөө амийг хөнөөх гэж байсан тухай бид өмнө мэдээлсэн.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар талийгаач 13 настай эрэгтэй хүүхдийн хоолойг боомилсон байдалтай нас барсан, харин гурван хүүхэд гэртээ аав, ээжтэйгээ хамт байжээ.
Алба хаагчид хэргийг шуурхай илрүүлж, гурван хүүхдийг хамгаалалтад авсан бол эцэг эхийг шуурхай баривчилсөн бөгөөд яг одоо хэргийн газарт ажиллаж байна.
О.ЭНЭРЭЛ