“Төрийн өмчит 10 компанийг нэгтгэж, 10 компанийг татан буулгах шийдвэр гаргалаа”
Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болж, төсвийн тодотголыг хэлэлцсэн. Улмаар хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ.
Тэрбээр, “Цаг үе хүндрэлтэй хэцүү байхад төр үрэлгэн байна. Олон янзын хурал цуглаан зохион байгуулж байна. Удаан хугацааны туршид төрийн энэ үрэлгэн байдлыг өөрчилж чадахгүй явж байна. Ялангуяа төрийн өмчит газруудтай холбоотой олон санал гомдол ирсэн.
Засгийн газар шийдвэр гаргахаар Засгийн газрын харьяа байгууллагуудад л нөлөөлдөг. Орон нутаг, шүүх, УИХ, УИХ-ын харьяа байгууллага тусдаа явж ирсэн. Журмаар зохицуулж байсан ч нийгмийн хүлээлтэд хүрээгүй. Тиймээс Засгийн газар хуралдаад, төсвийн хэмнэлтийн тухай хуулиар зохицуулах нь зүйтэй юм гэж үзсэн.Тиймээс төсвөөс цалинждаг бүх байгууллага нэгдсэн байдлаар зохицуулалтад орох улстөрийн шийдэл гаргасан.
Тиймээс Засгийн газраас Төрийн өмчит 10 компанийг нэгтгэн нийлүүлж, 10 компанийг татан буулгах шийдвэр гаргасан. Мөн Төрийн өмчит 39 АНН-ийг олон нийтийн шууд хяналтад оруулахаар 34 хувийг IPO гаргах асуудлыг УИХ-д оруулахаар тогтсон. тогтсон. Ингээд Төрийн өмчтэй холбоотой асуудлын үйл ажиллагааны нийтлэг журам болон орон тоотой холбоотой асуудал, ашигтай ашиггүй ажиллах эсэхийг төсвийн хяналтын хуулиар нэгдсэн байдлаар хянана”