Л. Оюун-Эрдэнэ : Төрийн тусгай албан хаагчаас бусад албан хаагч дүрэмт хувцас хэрэглэхгүй
Засгийн газрын ээлжит хуралдаан болж, өнөөдөр төсвийн тодотголыг хэлэлцсэн. Улмаар хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ.
Тэрээр, “Гадаад дотоод томилгоотой холбоотой төрийн байгууллагууд зорчихдоо бизнес ангиллаар зорчихгүй энгийн ангилалд зорчдог болно. Хүсвэл өөрөө нэмэлтээр зардлаа гаргаад явах асуудлыг хуулиар зохицуулна.
Мөн Төрийн тусгай албан хаагчаас бусад албан хаагч дүрэмт хувцас хэрэглэхгүй. Учир нь зарим албан хаагч өөрсдөө цалингаасаа дүрэмт хувцас авдаг гэх мэт нэгдсэн зохицуулалт байхгүй маргаантай асуудал үүсдэг. Үүнийг хуулиар зохицуулаад нэг мөр шийднэ.
Түүнчлэн Төрийн байгууллагууд аль түвшинд хэмнэлт гаргаж болох талаар нээлттэй санал асуулга явуулна. Хуучин нийгмээс өвлөгдсөн эдгээр асуудлыг хална”