2022 оныг дуустал хүүхдийн 100,000 төгрөгийг бүтэн олгоно
Өчигдөр Засгийн газрын ээлжит бусаар хуралдаж, төсвийн тодотголыг хэлэлцсэн. МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулав. Мөн энэ үеэр хүүхдийн мөнгөний асуудлыг шийджээ.
Тодруулбал, Засгийн газраас хүүхдийн 100,000 төгрөгийг 2022 оны долдугаар сар хүртэл бүтнээр олгож, цаашид хуримтлал үүсгэн арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал 50,000 төгрөгийг л бэлнээр өгөх шийдвэр гаргаад байсан юм.
Тэгвэл “Хуримтлалтай хүүхэд” бодлогын хэрэгжилтийг түр хойшлуулж, энэ оныг дуустал хүүхдийн мөнгийг бүрэн/100,000/ олгох чиглэл гаргасан” хэмээн Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд А.Ариунзаяа мэдэгдэв.