“Тавдугаар сарын 1-нээс өмнө газраа цахим системд бүртгүүлэхгүй бол газар эзэмших эрх хүчингүй болно“
Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд 1,054,266 иргэн, хуулийн этгээдийн эзэмшил, ашиглал, өмчлөлийн газар бүртгэлтэй байдаг. Гэвч газрын захирамж шийдвэр гарсан хэдий ч бүртгэгдээгүй газрууд байдаг бөгөөд эдгээрийг мэдээллийн нэгдсэн санд бүртгэх ажил улсын хэмжээнд эхлээд байна. Тэгвэл газрын шинэчилсэн бүртгэлтэй холбоотой мэдээллийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын Кадастр хэлтсийн дарга П.Баянтүмэн мэдээлэл өгчээ.
Тэрбээр, “Улсын хэмжээнд 598 мянга гаруй нэгж талбар зөрчилтэй байгаа. Зөрчилтэй газрууд баталгаажаагүй гэсэн үг. Юун түрүүнд иргэд газрын цахим бүртгэлийн систем болох egazar.gov.mn сайтаар орж, өөрсдийнхөө нэр дээр байгаа газрыг бүртгэлтэй эсэхийг шалгах ёстой.
Тухайлбал, бичиг баримтын болон материалууд нь дутуу ч юм уу байдлаар орхигдсон түүнчлэн өөрийн эзэмшлийн газраа тэлсэн аль эсвэл төлбөрөө төлөөгүй гэх мэт зөрчлүүд байгаад байна. Тэгэхээр тавдугаар сарын 1-н хүртэлх хугацаанд улсын хэмжээнд нэгдсэн журмаар бүртгэл буюу нөхөн бүрдүүлэлтийг хийнэ.
Хэрэв та өөрийн нэр дээрх газраа энэ хугацаанд амжиж бүртгүүлэхгүй бол цаашид газрын харилцаатай холбоотой үйлчилгээ авах боломжгүй болох буюу таны газар эзэмших эрх хүчингүй болж та өөрийн газраа зарах, банканд барьцаалах, бэлэглэх, өвлүүлэх ямар ч боломжгүй” хэмээжээ.
Ийм худал мэдээлэл тараахаа болиорой цахим систем шилжсэнтэй холбоотой шинэчилсэн бүртгэл хийж байгаа egazar системээс эхлээд өөрийн газраа хайгаад байхгүй бол ирж бүртгүүлээрэй гэж зарласан.