Сан Францискогийн Их сургуулийн захирлаар томилогдсон Э.Отгонцэцэг долдугаар сарын 1-нээс ажилдаа орно
АНУ-ын Массачусетс мужийн Бэнтли их сургуулийн профессор Эрхэмжамцын Отгонцэцэг нь АНУ-ын Сан Франциско хотын Менежментийн сургуулийн захирлаар томилогдсон. Тэрээр шинэ ажлаа ирэх долдугаар сарын 1-нээс хүлээн авна.
Тэрээр докторын зэргээ Жоржиагийн мужийн их сургуульд санхүүгийн чиглэлээр, магистрын зэргээ Айдахогийн их сургуульд хамгаалсан байна. Мөн ШУТИС-д мэдээллийн технологийн чиглэлээр магистр хамгаалжээ. Түүнийг сайн багш, ментор, удирдагч гэж томилгооны талаарх танилцуулгад дурдсан байна. Мөн Монголоос АНУ-д дээд боловсрол эзэмшихээр ирсэн анхны 20 оюутны нэг, 2005 онд АНУ-д докторын зэрэг хамгаалсан анхны монгол оюутан байсныг онцолжээ.
Сонирхуулахад, Э.Отгонцэцэг нь Монгол Улсын ШУТИС-д бакалавр, магистр зэргээ хамгаалж улмаар Айдахо мужид магистр, Жеоржиа мужийн их сургуульд докторын зэрэг хамгаалсан, судлаач багш юм. Тэрбээр АНУ-д магистрантурт суралцсан анхны 20 монгол оюутны нэг бөгөөд 2005 онд санхүүгийн чиглэлээр АНУ-д докторын зэрэг хамгаалсан анхны монгол эмэгтэй бөгөөд банк, санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр хоёр номыг хамтран зохиосон нь McGraw-Hill хэвлэлийн газраас хэвлэгдэж, олон их дээд сургуулийн хичээлд ашиглагдаж байна. Үүнээс гадна тэрбээр “Journal of Business Ethics”, “Journal of Banking and Finance”, “Journal of Money, Credit, and Banking”, “Journal of Financial Research”, “The Financial Review”, “Journal of Risk & Insurance” зэрэг нэр хүндтэй сэтгүүлд судалгааны нийтлэл, өгүүлэл нийтлүүлжээ.
I was looking through some of your posts on this
website and I think this web site is very informative!
Continue putting up.Raise your business