“Хөгжлийн банктай холбоотой асуудлуудад хатуу шаардлага тавина”

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өчигдөр /2022.04.15/ боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус хуралдааны шийдвэрийг танилцуулж мэдээлэл хийсэн бөгөөд “Хөгжлийн банк”-тай холбоотой асуудалд дараах хариултыг өглөө.

Тэрбээр, Хөгжлийн банктай холбоотой асуудлуудад хатуу шаардлага тавина. Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс эхлээд концессын гэрээг цуцалсан. “Хөтөлийн цемент шохой” ХК дээр ч мөн адил. Төрөөс авсан өмчөө гэрээнийхээ дагуу ашиглаагүй учраас цуцалж байгаа юм. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудал дээр хувийн өмч рүү халдсан зүйл огт биш. Монголбанкнаас УИХ-ын зөвшөөрөлгүй мөнгө гаргаад тодорхой компаниудаар дамжуулж тэр эх үүсвэрийг босгож, хувьд авсанд асуудал байгаа юм” хэмээжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *