Рианна ASAP Rocky хоёр салсан гэх цуурхал худал
Баасан гарагт реппер ASAP Rocky өөр эмэгтэйтэй нэр холбогдсон тул Рианна түүнээс салсан гэх цуурхал интернет дээр олны анхаарлыг татсан билээ. Энэ талаар анх “TMZ” сэтгүүл мэдээлэхдээ хосуудтай ойр эх сурвалжууд тус цуурхал худал гэж хэлсэн талаар дурдсан байна.
Тус сэтгүүлийн сайтад мэдээлснээр эх сурвалжууд цуурхал 100 хувь худлаа, өөр хүнтэй нэр холбогдсоны улмаас салсан гэх яриа 1 сая хувь худал гэж хэлжээ. Мөн “Page Six” сэтгүүл хосуудтай ойр хүмүүсээс цуурхлыг тодруулахад худал гэж мэдэгдсэн байна. ASAP Rocky өөр эмэгтэйтэй нэр холбогдсоны улмаас Рианна түүнээс салсан гэх цуу яриаг инлфюенсер Луис Писано тараасан аж. Писано баасан гарагт уучлал гуйж “Өмнө шөнө би нэг хүнээс сонссон зүйлийнхээ талаар жиргэж тэнэг зүйл хийсэн. Би бүх хүмүүсээс уучлал хүсэж байна” хэмээн жиргэжээ.
Эх сурвалж: Complex, Independent
Б.БУЯНДОРЖ