Зам тээврийн ослын улмаас нэг иргэний амь нас хохирлоо

Өнөөдөр /2022.04.16/ өглөөний 11 цагийн орчимд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт зам тээврийн ноцтой осол гарчээ.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр 16-р хорооны замд honda маркийн мотоцикл, N.Dualis маркийн автомашинтай мөргөлдсөн зам тээврийн осол гарч Honda маркийн мотоциклыг жолоодож явсан 33 настай иргэний амь нас хохирлоо. Дээрх зам тээврийн ослыг тус албаны Мөрдөн шалгах газрын Мөрдөн шалгах хэлтэс шалгаж байна.

Иргэд та бүрэн анхаарал болгоомжтой, өөрсдийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж замын хөдөлгөөнд оролцоно уу.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *