14-18 насны хүүхдүүд 25 тээврийн хэрэгсэл хулгайлсан үйлдлийг илрүүлжээ

2022 оны нэгдүгээр улиралд тээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэрэг 67 бүртгэгдсэнээс 60 тээврийн хэрэгслийг олж тогтоосон байна. Нийслэлийн цагдаагийн удирдах газрын мөрдөн шалгах газрын алба хаагчид гурван бүлэг 10 этгээдийн нийт 25 тээврийн хэрэгсэл хулгайлсан үйлдлийг илрүүлжээ.

Уг гэмт хэргийг 14-18 насны, оршин суух тодорхой хаяггүй бүлэг этгээдүүд үйлджээ. Гэмт этгээдүүд тээврийн хэрэгсэлд түлхүүр тааруулж, шөнийн цагаар унаж яваад шатахуун дууссан газарт нь орхидог нөхцөл байдал тогтоогджээ.

Иргэд та бүхнийг өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг зориулалтын, аюулгүй газар байршуулахыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments