“Ирэх есдүгээр сарын 1-н гэхэд хүүхдүүд сугалаагүй, хаяг дээрээ цэцэрлэгт хамрагддаг болно”

Хотын дарга Д. Сумъяабазар өөрийн цахим хуудаст ийн бичжээ. Тэрбээр улсын төсвөөс 100 тэрбум төгрөг, нийслэлийн төсвөөс 100 тэрбум төгрөгийн нэмж тодотгож, нийт 200 тэрбум төгрөгөөр ирэх есдүгээр сарын 1-н гэхэд цэцэрлэгийн хүүхдүүд сугалаагүй, хаяг дээрээ цэцэрлэгт хамрагддаг болгох үүргийг Ерөнхий сайд өглөө. 

Нийслэлийн тулгамдсан олон асуудлыг шийдэхэд бодлогын дэмжлэгийг бүхий л талаар үзүүлдэгт талархал илэрхийлье.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *