| |

Украины хамгийн баян хүн Мариуполь хотыг эргэн босгохоо амлажээ

Украины хамгийн баян хүн болох Ринат Ахметов Мариуполь хотыг эргэн босгохоо амласан байна. Тэрбээр “Metinvest”, “SCM Group”, “DTEK” компаниудыг эзэмшигч юм. “Metinvest” нь Украины хамгийн том гангийн үйлдвэр, харин “DTEK” нь эрчим хүчний компани бөгөөд “SCM Group” эдийн засгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг байна.

“Metinvest” Мариуполь хотод гангийн үйлдвэрлэл хийдэг аж. Баасан гарагт (2022.04.15) тус компани ОХУ-ын эзлэн түрэмгийлэл дор үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн юм. Ахметов “Reuters” агентлагт хэлэхдээ “Мариуполь хотод болж буй үйл явдал бол дэлхийн хэмжээний эмгэнэл хэдий ч мөн олон улсад үлгэр жишээ болохуйц эр зоригийг тэндээс харж болно. Бидний зоригт цэргүүд Мариуполь хотыг хамгаална гэдэгт итгэж байна. Гэхдээ тэдэнд маш хэцүү байгаа гэдгийг би ойлгож байгаа” хэмээжээ.

Эх сурвалж: Reuters

  1. Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *