|

Ховд аймагт цагдаагийн алба хаагч 13 настай охин руу галт зэвсэг тулгаж, айлган сүрдүүлжээ

Цагдаа 13 настай охиныг 24 цагийн турш гавлаж байгаад хэрэг тулгаж, биед нь халдаж, галт зэвсэг тулгаж айлган сүрдүүлсэн гэх хэрэг Ховд аймагт гарчээ.

Тодруулбал дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Ховд аймгийн Дарви сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч М нь 13 настай охиныг ээжид нь мэдэгдэхгүйгээр гэрээс нь авч явж, цагдаагийн байгууллага дээрээ 24 цагийн турш гавлаж байгаад биед нь халдсан тухай хэвлэлд мэдээлжээ.

Цагдаагийн алба хаагчийн дугуй алга болсон хэрэгт 13 настай охиныг ийн буруутгасан бөгөөд охины ээж гомдолтой байгаа аж. Охины сэтгэл зүй маш хүнд, шөнө унтаж чадахгүй, цагдаа, цагдаа хэмээн цочиж сэрэх зэргээр айдастай байгаа юм байна.

Эх сурвалж: Ховд.мн

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *