Өөрийгөө шатаахыг завдсан иргэнийг ГССҮТ-рүү хүргэсэн ч, биеийн байдал муу байна
Сүхбаатарын талбай дээр өөрийгөө шатаахыг завдсан иргэний биеийн байдал муу байгааг эх сурвалж мэдээлэв. Иргэнийг ГГСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасаг руу хүргэсэн бөгөөд Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Хэргийн тухай ЦЕГ-аас “Тухайн иргэнийг эмнэлэг аваад явсан. Урьдчилсан байдлаар 25 настай эрэгтэй болохыг тогтоосон. Өөр мэдээлэл алга” гэх хариулт өгөөд буй.
О.ЭНЭРЭЛ