БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Хөвсгөл аймагт ажиллалаа

Томилолтоор тухайн орон нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж, нөхцөлийг эрэлхийлж, орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэрэгжилттэй танилцсан юм.
Тухайлбал,
Хөвсгөл нуураас татан гаргасан “Бор 500” загварын Сүхбаатар хөлөг онгоцтой танилцаж, онгоцыг татан гаргасан үеийн байдлыг нь алдагдуулахгүй байх, хамгаалалтад авах, цаашид орон нутгийн аялал жуулчлалд түүхэн дурсгалт бүтээгдэхүүн болгон сурталчлах чиглэлд орон нутгийн удирдлагуудтай санал солилцлоо.
Мөн энэ үеэр Хөвсгөл аймгийн удирдлага болон БОАЖГ-аас Хөвсгөл аймгийг аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх төлөвлөлт, Хөвсгөл нуурын гүнээс гаргаж амжаагүй байгаа авто машины тойм судалгааг танилцуулж, тус нууранд живсэн авто машины нарийвчилсан судалгаа хийхэд шаардлагатай техник, тоног төхөөрөмжид дэмжлэг хүслээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *