|

Америк эрэгтэй “Spiderman:No Way Home” киног 292 удаа үзэж рекорд тогтоожээ

Флорида мужийн оршин суугч Рамиро Аланис “Spiderman: No Way Home” киног театруудад 292 удаа үзэж Геннисийн дээд амжилт тогтоосон байна. No Way Home нь 2 цаг 28 минутын кино бөгөөд тэрбээр нийтдээ гурван сарын турш 720 цаг зарцуулж энэхүү рекордыг тогтоожээ.

Аланис өнгөрсөн гурван сарын турш тус киноны тасалбар худалдаж авахад 3400 ам.доллар зарцуулсан байна. Тэрбээр өмнө нь 2019 онд “Avengers: Endgame” киног 191 удаа үзэж рекорд тогтоож байсан юм. Гэвч энэхүү рекордыг 2021 онд өөр хүн эвджээ. Аланис “Spiderman: No Way Home” киног 292 удаа үзсэнээр рекордыг дахин өөрийнх болгосон юм. Тус кино дэлхий даяар маш их хүлээлт үүсгэсэн бөгөөд “Box Office”-оос 1.89 тэрбум ам.долларын ашиг олсон байна.

Эх сурвалж: Daily Mail

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
1 Сэтгэгдэл
Oldest
Newest Most Voted
Inline Feedbacks
View all comments
mera31
mera31
2 years ago

buyndorj mundag yoma