Үндэсний аюулгүй байдлын зөвлөл шуурхай хурал зарлалаа
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өнөөдөр /2022.04.18/ хуралдахаар болжээ. Хуралдаанаар ОХУ-ын зарим өндөр албан тушаалтан Монгол Улстай холбоотой ташаа мэдээлэл цацаж байгаа тухай хэлэлцэх юм.
Тодруулбал, ОХУ-ын зарим өндөр албан тушаалтан хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагаа эхэлснээс хойш америкийн тал Монгол Улстай холбогдож биологийн лаборатори байгуулах тухай яригдсан” гэх худал мэдээллийг хэн ямар зорилгоор цацаж байгаа тухай ҮАБЗ ярилцахаар болжээ.
Уг мэдээллийг бодит байдалд нийцэхгүй, ор үндэслэлгүй мэдээлэл гэж Гадаад харилцааны яамнаас мэдэгдээд байгаа билээ.