Зээл олгох үйл ажиллагаанд Монголын ипотекийн корпораци огт оролцдоггүй
Шадар сайд С.Амарсайхан дөрөвдүгээр сарын 14-нд “Банкууд Монголын ипотекийн корпорациар дамжуулж ипотекийн санхүүүжилтийг хийдэг. Өөрөөр хэлбэл, 5 хувийн хүүтэй авч болох байсан ипотекийн зээл 8 хувийн хүүтэй иргэдийн гар дээр очиж байсан. Өнөөдөр 6 хувь болсон байгаа ч 1.6 орчим хувийн хүүг дундаас нь шимтгэл маягаар МИК авдаг” гэж мэдээлсэн. Тэгвэл Монголын ипотекийн корпорациас өнөөдөр мэдээлэл хийлээ.
Энэ талаар МИК-ын гүйцэтгэх захирал Б.ГАНТУЛГА: Зээл олгох үйл ажиллагаанд МИК огт оролцдоггүй бөгөөд зуучлагчийн үйлчилгээ үзүүлдэггүй, иргэдээс аливаа шимтгэл, хураамж авдаггүй.
-2004 онд байгуулагдсан Засгийн газар тухайн үед 40 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг зарласан. Улмаар МИК-ыг 2006 онд ипотекийн зах зээлийг хөгжүүлэх зорилгоор Монголбанк болон арилжааны 10 банк хамтран бодлогоор үүсгэн байгуулсан. Дээрх банкуудаас өнөөдрийн байдлаар таван арилжааны банк үйл ажиллагаа явуулж байна. Нийт төрийн өмчит компаниудад 17.3 хувийг олгодог. Үүн дотроо Хөгжлийн банк, Төрийн банк ордог. Үлдсэн 82 хувийг хувийн хэвшлийн компаниуд эзэлдэг бөгөөд үүнээс зургаан банк бусад нь ААН-үүд байна. Үүнээс гадна 190 иргэн манай компанийн хувьцааг эзэмшдэг. Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны хөтөлбөрийн хүрээнд иргэдэд олгох зээлийн хүү хүрээнд иргэдэд олгох зээлийн хүү нь 8, 6, 5 хувьтай нөхцөл, шалгуур үзүүлэлтүүдийг Засгийн газар, Монголбанкны зүгээс тогтоодог. Эх үүсвэрийг Монголбанк арилжааны банкуудад шууд олгож, банк иргэн хооронд ипотекийн зээлийн гэрээ байгуулдаг” гэв.