Жэксон Ван “Coachella”-д дуулсан анхны Хятад хүн болжээ

Америкийн алдарт “Coachella” хөгжмийн наадамд 28 настай реппер Жэксон Ван оролцож тус тайзнаа дуулсан анхны Хятад хүн болсон байна. Тэрбээр өнгөрсөн бямба гарагт (2022.04.16) буюу наадмын хоёр дахь өдөр дуулжээ. Мөн энэ жилийн тоглолтод К-попын алдарт 2NE1 хамтлаг “I am the best” дуугаа дуулж шүтэн бишрэгч нартаа бэлэг барьсан юм.

Ингэснээр 2NE1 хамтлаг нь Coachella-д дуулсан хоёр дахь К-Поп хамтлаг боллоо. Өмнө нь BLACKPINK хамтлаг 2019 оны наадамд оролцож байжээ. Энэ жилийн Coachella-д Хэрри Стайлс, Билли Эйлиш, The Weeknd, Doja Cat гэх мэт алдартай дуучид тоглолт хийх  юм. Тус наадам ирэх баасан гарагт (2022.04.22) өндөрлөнө.

Эх сурвалж: Independent, The Teal Mango

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
1 Сэтгэгдэл
Oldest
Newest Most Voted
Inline Feedbacks
View all comments
maralgua
maralgua
2 years ago

ene buyndorj ysn lagiinbee