Төрийн зарим албан хаагчдын цалинг нэмэхээр болжээ

Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн ээлжит хуралдаанаараа төрийн зарим албан хаагчдын цалинг нэмэх асуудлыг хэлэлцжээ. Энэ талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн:

“Орон нутагт ажиллаж байгаа төрийн албан хаагчдын цалин хөлс, хангамж муу байгаа. Ялангуяа сумын Засаг даргын Тамгын газарт ажиллаж байгаа, хэвтээ тогтолцоонд буюу Тамгын газрын дарга нь өөрөө томилж байгаа албан тушаалтнууд ТЗ-3 ангиллаар цалинжиж байгаа. Босоо буюу дээрээс томилогдож байгаа албан тушаалтнууд ТЗ-4, ТЗ-5 ангиллаар цалинжиж байна. Үүнээс болоод тэгш бус байдал үүсэж байгаа. Тиймээс өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар төрийн зарим байгууллагын цалингийн сүлжээнд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцсэн. Улмаар энэ асуудлыг нэгмөсөн цогцоор нь шийдэх байдлаар судалж танилцуулах үүрэг өгч хойшлуулсан. Энэ асуудал дээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Төрийн албаны зөвлөлийн хамтарсан ажлын хэсэг ажиллаж байгаа” гэлээ.

Similar Posts

2 Comments

  1. Тз 3, тз 4 тз 5 гндгиыг бүр баыхгүй болгох хэрэгтэй шууд тз 6гаас эхэлдэг болох хэрэгтэы

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *