Б.Мөнхбаатар: 13 настай хүүхдэд буу тулгаж, хэрэг тохсон гэдэг худал
Цагдаагийн алба хаагчийн унадаг дугуй алга болсон хэрэгт 13 настай охиныг буруутгаж, охиныг гэрээс нь авч явж цагдаагийн хэсэг дээрээ аваачаад гавлаж хонуулсан, гэдэс рүү нь буу тулгаж, хана мөргүүлж, ээмгийг нь хугалсан, эрүү хэсгээс нь дээшээ өргөж, охиныг минь айлган цочоож ял тулгасан явдалд гомдолтой байгаа тухай охины ээж Ховд.мн сайтад мэдээлсэн.
Тэгвэл тус сайт хэрэгт холбогдоод буй Ховд аймгийн Дарви сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Мөнхбаатараас тодруулга авчээ. Тэрбээр хэлэхдээ:
“Миний дугуй 2022 оны гуравдугаар сарын 21-ний өдөр алга болсон. Нэг, хоёр гэрчүүдийн мэдээллээр тухайн хүүхдийг унаад явж байна гэдэг мэдээлэл ирсэн.
Тэгээд тухайн өдөр манай эхнэр, миний өөрийн бага хүүгийн хамт тэр айлыг сураглаад очиход, тухайн айлд 3 хүүхэд байсан. 3 хүүхдийг аваад ээжийнх нь ажил дээр очоод учир явдлыг ярьсан.
Тэгээд 3 хүүхдийг нь хүргээд өгье гэж ээж рүү нь ярьсан. Ээж нь миний ажил тараагүй байна, ажлаа тараад очоод авья, түр наанаа байлгаж байгаач ээ” гэж хэлсэн.
Би өрөө рүүгээ 3 хүүхдийг авч орсон, өрөөнд гурван хүүхэд зогсож байхад дотуур байрны багш орж ирж харсан, энэ хугацаанд ээж рүү нь хэд хэдэн удаа залгасан.
Тэгээд ээж нь ирээд ээжийнх нь хамт 3 хүүхдийг гэрт нь хүргэж өгсөн гэх мэт тайлбаруудыг хэлж байна. Тэгвэл охины ээжийн хувьд:
“Цагдаа худал ярьж байна, би өглөө 08:30 цагт охиноо авахаар цагдаагийн хэсэг дээр очиход охин минь гавтай гарч ирсэн.
Цагдаа тэр үед гавыг чинь тайллаа шүү пизда минь хэмээн охиныг минь доромжилсон гэв. Харин охин хэлэхдээ цагдаа намайг гавтай хонуулсан, тэр маш харанхуй өрөө байсан, их даарч айсан, миний гэдэс рүү буу тулгаж, хана мөргүүлсэн гэх тайлбарыг өгөөд буй.
Хүүхэд хэзээ ч худлаа хэлдгүй юм харсан үзсэн бүх зүйлээ шууд л хэлдэг нэг муу төмөрийн сэгнээс болж бяцхан охиныг тэгж айлгаж сүрдүүлж байдаг цагдаа нэртэй адгуус болон эхнэрийг нь бас шалгаж хуулын дагуу арга хэмжээ авч шийтгэх хэрэгтэй өөрсдөө үр хүүхдээ дагуулчаад хэлхээтэй төмөрний төлөө хүүхэдийн хүчирхийлэл үйлдээд явч байдаг яасан хүн чанаргүй өрөвдөх сэтгэлгүй новшнууд вэ