Москва байлдааны хөлөг живж буй зургийг ил болгожээ
ОХУ-ын Хар тэнгисийн флотын Москва нэртэй байлдааны онгоц дээр өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт (2022.04.13) дэлбэрэлт гарч, үүний улмаас живсэн хэмээн Оросын Батлан хамгаалах яам мэдэгдсэн. Тэгвэл тус хөлөг шатан, живж байгааг харуулсан зураг олон нийтэд ил болсон байна.
Украин улс тус онгоцыг пуужингаар оносон хэмээн мэдэгдсэн билээ. Харин ОХУ-ын тал хөлөг дээрх сум дэлбэрсний улмаас гал гарч, боомт руу чирүүлэн явж байхад нь шуурга болж живсэн гэх мэдэгдэл гаргасан. Ил гарсан зургаас аль нэг талын мэдэгдлийг батлах боломжгүй, гэхдээ зурган дээр шуурга дүрслэгдээгүй байгаа юм. “BBC” агентлаг тус зургийг Олон улсын стратегийн судалгааны хүрээлэнд ажилладаг тэнгисийн цэргийн мэргэжилтэн Жонатан Бентхэмд үзүүлжээ. Тэрбээр тус онгоцыг Москва мөн байх магадлал өндөр, мөн утаа гарч буй хэсэг онгоцны доогуур байгаа тул далайн пуужинд оногдсон байж магадгүй гэсэн аж.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ