Шанхайд хөл хорио тогтоосноос хойш анхны удаа нас баралт бүртгэжээ

Шанхай хотод гуравдугаар сарын сүүлээр хөл хорио тогтоосноос хойш анхны удаа нас баралт бүртгэж авсан талаар БНХАУ мэдээлжээ. Тус хотын эрүүл мэндийн комиссоос мэдээлснээр 89-ээс 91 насны вакцинжуулалтад хамрагдаагүй гурван хүн Ковид-19-ийн улмаас нас барсан байна.

Үүнээс өмнө БНХАУ-ын албаныхан тус хотод нас баралт бүртгэгдээгүй хэмээн мэдэгдэж ирсэн нь олон мэргэжилтнүүдийн эргэлзээг төрүүлж буй. Одоогийн байдлаар Шанхайд оршин суудаг 60-аас дээш насны иргэдийн 38 хувь нь л вакцинжуулалтдаа бүрэн хамрагджээ. Тус хотод өдөр болгон 20 мянгаас дээш тохиолдолд илэрч байгаа юм. Хөл хорионы улмаас иргэд зөвхөн хүнсээ хүргэлтээр захиалах шаардлагатай болж хүргэлтийн компаниуд ачааллаа дийлэхээ больсон. Шанхайн зарим бүсэд хөл хорионы дэглэмийг султгах болсон билээ.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *