Хүний амь хохироосон этгээд өөрийгөө гурван удаа хутгалж амиа хорлохыг завдаж байхад нь дайчлан баривчилжээ
Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутагт 2022.04.18-ны өдөр 47 настай эмэгтэй Д нь гэрийнхээ гадаа хоолой хэсэгтэй зүсэгдсэн шархтай нас барсан байна гэх дуудлагын дагуу тус аймгийн газрын бүрэлдэхүүн хэргийн газарт ажиллахад хохирогчийн нөхрийн хамаатан болох 38 настай, эрэгтэй М гэгч нь амь насыг нь хохироож, хэргийн газраас зугтаж, эзэнгүй айлын байранд өөрийгөө хэвлийн тус газраа гурван удаа хутгалсан шархтай байхад нь дайчлан баривчилж, шалгалтын ажиллагааг хийж байна.
Мөн Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт эрэгтэй хүн нас барсан байна” гэсэн мэдээллийг 04-р сарын 18-ны 03:44-д авч тус аймгийн цагдаагийн газраас шалгахад 36 настай, эрэгтэй Ж-г хамт архидан согтуурсан 36 настай, эрэгтэй Ч нь биеийн хэсгүүдэд хайчаар дүрж, амь насыг нь хохироосон хэргийг шуурхай илрүүлэн шалгаж байна.