Сэлэнгэ мөрөнд зургаан настай хүүхдийн хамт осолдсон байж болзошгүй байна
Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Харлагийн голын-Адаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 134 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 24 км-т/ Хялганат тосгоноос баруун зүгт 35 км-т/ “Портер” загварын ачааны автомашинтай зорчиж явсан 3 хүн 04.09-ний өдрөөс сураггүй болсон бөгөөд “Сэлэнгэ” мөрөнд осолдсон байж болзошгүй тул эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллах тухай хүсэлтийг аймгийн Цагдаагийн газраас 04.12-ны өдрийн 12:53 цагт хүлээн авсан. 04.18-ны өдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд С /47 настай, эрэгтэй/, О /47 настай, эмэгтэй/, Б /6 настай, эрэгтэй/ нарыг 3 бүлэгт хуваагдан 1 дүгээр бүлэг Харлагын голын адаг гэдэг газраас зүүн зүгт Майхан толгой гэдэг газар хүртэл 3 км-т завиар, 6 метрийн гүнд 5 удаа шумбалт хийж, 2 дугаар бүлэг Харлагийн голын адаг гэдэг газраас зүүн зүгт Сэлэнгэ сумын төв хүртэл 24 км-т голын эргээр явганаар, 3 дугаар бүлэг Хялгант тосгоны бетон гүүрээс баруун зүгт 5 км-т Офицерын тохой гэдэг газар хүртэл, мөн Хандгайт”гэдэг газраас баруун урд зүгт 10 км-т Цагаан-Арал гэдэг газар хүртэл, Дүгэрээ-Овоо гэдэг газраас баруун зүгт Дүгэрээ хар хошуу гэдэг газар хүртэл 7 км-т мотоциклоор тус тус эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:00 цагт түр зогсоосон. 04.19-ний өдрийн 07:30 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар