Дайны улмаас Украины дэд бүтцийн 30 хувь сүйрчээ

ОХУ-ын эзлэн түрэмгийллийн улмаас Украины дэд бүтцийн 30 хувь сүйрч, 100 тэрбум ам.долларын хохирол амссан хэмээн тус улсын Дэд бүтцийн сайд Александр Кубраков хэлсэн байна. Тэрбээр нэмж хэлэхдээ гадны орнуудад царцаасан Орос хөрөнгийг ашиглан, дэд бүтцийг эргэн сэргээвэл хоёр жил шаардана хэмээжээ.

Кубраков “Манай тээвэрлэлтийн дэд бүтцийн бүх хэсэг ямар нэгэн байдлаар цохилтод өртсөн” гэсэн байна. Түүний хэлснээр 300 гаруй гүүр нурж, 8000 км зам засварлах шаардлагатай болсон аж. Тэрбээр нийт хохирлыг 100 тэрбум ам.доллар гэж тооцоолж байгаа бол бусад орны мэргэжилтнүүд дэд бүтцийн хохирол 500 тэрбум ам.долларт хүрсэн хэмээн үзэж байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

One Comment

  1. Hi, Neat post. There is an issue with your website in internet explorer, might check this?K IE still is the market chief and a big part of other people will leave out your wonderful writing due to this problem.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *