ЕБС-иудад дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтаас урьдчилан сэргийлэх ажил зохион байгууллаа

Сургуулийн удирдлага, багш, сурагч, эцэг эх, асран хамгаалагчид үе тэнгийн дарамт дээрэлхэлтийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, сургуулиа үе тэнгийн дээрэлхэлтгүй орчин болоход нь хувь нэмрээ оруулах хамтын оролцоотой аян зохион байгуулах, сургуулийнхаа орчинд үе тэнгийн дарамт, дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх механизмыг хөгжүүлэхэд нөлөөлөх зорилгоор Нийслэлийн 9 дүүргийн нийт 45 сургуульд урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгууллаа.
Тус үйл ажиллагаагаар:
 45 сургуульд “Би дээрэлхэхгүй” аяныг өрнүүлж, 73548 сурагч, 117000 гаруй эцэг эхчүүдэд “Хүүхдийн эрх” цахим контентийг түгээсэн.
 5-12-р ангийн нийт 13520 сурагчдад “Үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтаас урьдчилан сэргийлэх нь” сургалт, дэвжээ тэмцээн, нөлөөллийн ажлыг зохион байгуулсан.
 207 анги удирдсан багш нарт “Үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх нь” сургалтыг тус тус зохион байгуулан ажиллалаа.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *