|

Америк эрэгтэй хүсээгүй төрсөн өдрийн үдэшлэг хийсэн компаниа шүүхэд өгч 450 мянган ам.доллар авчээ

АНУ-ын Кентакки мужийн оршин суугч Кевин Берлинг төрсөн өдрийн гэнэтийн үдэшлэг стрессдүүлж, сэтгэл түгшээдэг тул хийхгүй байхыг компанидаа хэлсэн ч хэрэг явдал түүний хүссэнээр болоогүй байна. Түүний ажилладаг “Gravity Diagnostics” компани 2019 онд гэнэтийн үдэшлэг хийснээс болж Берлингийн сэтгэлт түгших өвчин хэд хэдэн удаа сэдэрсэн байна.

Тэрбээр компаниа шүүхэд өгөхдөө түүнийг хөгжлийн бэрхшээлээр нь гадуурхсан хэмээн гомдол гаргасан байна. Гэнэтийн үдэшлэгийн улмаас түүний сэтгэлт түгших өвчин сэдэрч, тэр ажлын байрнаасаа хурдан гарч явсан байна. Дараагийн өдөр нь Берлингийн хамтран ажиллагчид түүнийг буруушааж зэмлэсний улмаас дахиад өвчин нь сэдэрсэн аж. Үүний улмаас “Gravity Diagnostics” компани түүнийг ажлын аюулгүй байдлыг хангахгүй гэсэн шалтгаанаар халсан байна. Тус хэргийн шүүх хурал энэ жилийн гуравдугаар сарын сүүлээр болж Берлингэд 450 мянган ам.долларын нөхөн төлбөр олгосон аж.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *