Эрсдэлийн удирдлагын газрын Хөрөнгийн үнэлгээчин албан тушаалын сонгон шалгаруулалтад урьж байна

 

Монгол Улсын Хөгжлийн банкны зорилго нь Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг түргэтгэх томоохон төслүүдэд оновчтой хөрөнгө оруулалт хийснээр эдийн засгийн өсөлтийг дэмжих, хөгжлийг хурдасгах, улмаар Монгол Улсын олон улсад өрсөлдөх чадавхыг сайжруулах явдал болно.

Эх орныхоо ирээдүйн хөгжил дэвшилд бодит хувь нэмрээ оруулах хүсэл, зорилго бүхий чадварлаг мэргэжилтэн таныг Монгол Улсын Хөгжлийн банкны Эрсдэлийн удирдлагын газрын Хөрөнгийн үнэлгээчин албан тушаалын сонгон шалгаруулалтад урьж байна.

Гүйцэтгэх чиг үүрэг: Банкны зээлийн үйл ажиллагаанд үүсэж болзошгүй эрсдэлүүдийг тодорхойлох, үнэлэх, хяналт тавих, эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор эрсдэлийн үнэлгээг тогтоох, барьцаа хөрөнгийн үнэлгээг мэргэжлийн өндөр түвшинд хийх.

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Инженер, эдийн засаг, бизнес, санхүү, нягтлан бодох, хууль зүйн аль нэг чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Мэргэжлээрээ 5-аас дээш жил ажилласан ажлын туршлагатай;
  • Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй (сертификат эзэмшигч);
  • Англи хэлний ярианы болон бичгийн ур чадвартай;
  • Зээлийн эрсдэлийг бууруулах холбогдох ажлыг санаачлах, зээлийн ангилал хийх, зэрэглэл тогтоох, үүнтэй холбоотой санал санаачилга гаргах, актив хөрөнгийн оновчтой бүтцийг тодорхойлох ур чадвартай байх шаардлагыг тус тус тавьж байна.

Бүрдүүлэх баримт бичиг:

  • Төрийн албан хаагчийн анкет болон CV
  • Боловсролын диплом, хавсралтын хамт /хуулбар/
  • Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл /хуулбар/
  • Иргэний үнэмлэх /хуулбар/
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл

Нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн ажил горилогч Та холбогдох бичиг баримтаа цахимаар болон Монгол Улсын Хөгжлийн банкны байранд өөрийн биеэр авчирч өгөх боломжтой.

Анкет, материалыг 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 17:30 цаг хүртэл хүлээн авах ба эхний шалгаруулалтад тэнцсэн өргөдөл гаргагчтай холбоо барина. Бичиг баримт буцаан олгохгүй.

Манай хаяг:         Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 13 дугаар хороолол Энхтайваны өргөн чөлөө-19 байр, 11, 12 дугаар давхар

Холбоо барих:      b.zolboo@dbm.mn

Утас:               (976)-11-7013-0516 /528/                                

Факс:              (976)-11-7013-0602

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *