Хөгжлийн банкинд 159,3 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдээд байна

2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар нийт 159,389,484,088 /Нэг зуун тавин есөн тэрбум гурван зуун наян есөн сая дөрвөн зуун наян дөрвөн мянга наян найм/ төгрөгтэй тэнцэх хэмжээний зээлийн эргэн төлөлт хийгдээд байна.

 

 

Зээлийн ангиллаар авч үзвэл хэвийн зээлдэгчийн ангилал дахь зээлийн эргэн төлөлт 28,156,373,362 төгрөг, анхаарал хандуулах ангиллын зээлийн эргэн төлөлт 62,319,000,692 төгрөг, чанаргүй зээлийн ангиллын зээлийн эргэн төлөлт 35,760,039,067 төгрөг тус тус төлөгдөөд байна. Мөн хэвийн зээлдэгчээс 2 зээлдэгч бүрэн төлөлт хийж, нийт 7 зээлдэгчийн 33,154,070,965 төгрөгийн зээлийн эргэн төлөлт бүрэн төлөгдөж, гүйлгээний данс хаагдсан.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *