Булган аймгийн удирдлагууд “Чандарлах газар” байгуулах шаардлагатай байна гэв
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, тус яамны ТХБНУГ-ын дарга Д.Батмөнх, Хуулийн хэлтсийн дарга С.Цогтгэрэл, аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Болортуяа нарын хамт орон нутаг дахь томилолтоо Булган аймагт үргэлжлүүлж байна. Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, Засаг даргын орлогч Д.Жаргалсайхан, Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Д.Буманбаяр, БОАЖГ-ын дарга А.Гантөмөр, Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн дарга С.Жаргалсайхан, Зэд хангай бүтээлийн нурууны ДЦТХЗ-ны дарга Д.Болорчулуун, Хануй голын сав газрын захиргааны дарга Д.Бямбажаргал нартай уулзалт хийж байна.
Уулзалтын үеэр Булган аймгийн Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын газрын дарга Д.Буманбаяр Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын танилцуулга хийлээ.
Тухайлбал, Булган аймаг нь 2022 оныг “Аялал жуулчлалын жил” болгон зарлаж, хөдөө аж ахуйн салбарт тулгуурласан эдийн засгийг солонгоруулах үүднээс тус салбарыг хөгжүүлэхээр бодлого баримтлан ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд 2022 онд 7 эвент арга хэмжээг зохион байгуулна. Тодруулбал,
1.Айрагны баяр,
2.Айрагны фестиваль,
3.Тасархай авторалли уралдаан,
4.“Улаан хад” хөгжмийн наадам,
5.Хангинахын шугуйн шагайн тойром,
6.Өвлийн спортын бага наадам
7.ITM олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд түнш аймгаар оролцохоор төлөвлөжээ.
Мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд тус аймаг нь 20.0 сая мод тарих бол үүнээс 2022 онд 986000-г нь тарих юм байна.
Үүнээс гадна Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах, дахин боловсруулах, ашиглалтыг сайжруулах зорилгот техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлтэд дэмжлэг үзүүлэх, сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах зорилготой байгааг салбарын сайдад уламжиллаа.
Орон нутгаас гаргасан санал, санаачилгаас онцолбол,
Бугат, Хангал сумдын нутагт Орхон аймгийн иргэд бурхан болоочдыг нутаглуулах нь малын бэлчээр, малчдын өвөлжөө, хаваржаанд ойртож, асуудлууд дагуулж байгааг тодотгон онцоллоо.
Иймд дээрх асуудлыг шийдвэрлэхийн тулд чандарлах газар байгуулах шаардлагатайг салбарын сайдад уламжилсан.
Мөн хоёр аймгийн хилийн халз зурваст Мод шилжүүлэн суулгах ажлыг дэмжин, Орхон аймагт нийлүүлэх талаар хамтран ажиллах боломжтой гэлээ.
Дээрх асуудлуудтай салбарын сайд Б.Бат-Эрдэнэ танилцаад, боломжит нөхцөлөөр дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж байна. Мөн аливаа ажил хэрэг салбарын бодлого, стандарт шаардлагад нийцсэн байх, нарийвчилсан судалгаа шинжилгээнд үндэслэсэн байх шаардлагатайг санууллаа.
Г.ОЮУНТУЯА
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?