|

Чех улс байлдаанд эвдэрсэн Украины танкуудыг засварлаж өгнө

Чехийн зэвсэг үйлдвэрлэдэг компаниуд байлдааны улмаас эвдэрсэн эсвэл удаан хугацаанд хадгалж ажиллагаагүй болсон Украины танк болон бусад цэргийн хүнд механизмуудыг засаж өгнө хэмээн тус улсын Батлан хамгаалах яамнаас мэдэгдсэн байна. Тус мэдэгдэлд “Жижиг хэмжээний эвдрэлийг Украины Батлан хамгаалах яам янзална. Харин Чех улсын компаниуд их засвар, удаан хугацаанд хадгалсан хэрэгслийг ажиллагаанд оруулах гэх мэт өргөн хүрээний засвар хийнэ” хэмээжээ.

Эхний ээлжид засварлах цэргийн хүнд механизм дунд Зөвлөлтийн үеийн T-64 танк багтсан байна. Тэдгээр танкуудыг “CZECHOSLOVAK GROUP” нэртэй хувийн компанийн Чех болон Словак улсууд дахь үйлдвэрүүддээ засварлах аж. Бүгд Найрамдах Чех улс дайн эхэлснээс хойш Украинд сум, танк, пуужин харвагч гэх мэт маш олон зэвсэг өгч, маш их дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *