Орхон аймагт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт зохион байгууллаа
4-р сарын 15, 16 өдрүүдэд 7-р цэцэрлэгт Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн Хүүхдийн сэргээн засах эмч Х.Туул, Хүүхдийн их эмч Н.Бат-Уянга, Хэл засалч Ё.Оюунчимэг, Арга зүйч Б.Хулан, Биеийн тамирын багш Л.Олонбаяр нар сургалт, арга зүйн зөвлөгөө өгөн ажиллалаа.
Сургалтын эхний өдөр боловсролын байгууллагын цэцэрлэгийн багш, ажилтан албан хаагч нийт 33 мэргэжилтэн хамрагдаж, 4 сарын 16-ны өдөр эрүүл мэндийн салбарын 24 ажилтан, өрхийн эмч нар хамрагдлаа. Мөн 93 хүүхдийг эрт үеийн үзлэг оношилгоонд хамруулан, эцэг эх, асран хамгаалагч нарт зөвлөгөө, мэдээллийг өгч ажилалаа.