ХӨСҮТ: Хачигт халдвар авсан 40 тохиолдол бүртгэгдээд байна

Дэлхийн дахинд хачгаар дамждаг нийт 28 төрлийн халдвар байдгаас манай орны хувьд хүн амын дунд хачигт риккетсиоз, хачигт боррелиоз, хачигт энцефалит зэрэг хачгийн гурван төрлийн халдвар бүртгэгддэг.

Хаврын 4-5 сард хачигны ид идэвхжлийн үе бөгөөд энэ талаар ХӨСҮТ Зоонозын өвчин судлалын тасаг:

Өнөөдрийн байдлаар хачигт халдвараар 40 тохиолдол бүртгэгдэж, зургаа нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Насны хувьд 10-14 насны хүүхдүүд ихэвчлэн өвчилж байна. Хүндэрсэн тохиолдолд одоогоор байхгүй байна. Хачигт боррелиоз, хачигт энцефалит хувьд эрт оношлоод эмчилгээ хийлгэчихвэл эрсдэл багатай. Харин хачигт риккетсиозын хувьд үлдэц ихтэй өвөрмөц эмчилгээ шаарддаг өвчин учраас анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Хачиг биед чинь орсон л бол шууд татаж авч болохгүй, ойр байх эмч, эмнэлгийн байгууллагад хандах шаардлагатай” гэв.

Эх сурвалж: ХӨСҮТ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *