Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч согтуугаар автомашин барьж, эхнэрээ мөргөсөн үү
МАН-ын 100 жилийн ойгоор НАМЗХ 100 жилийнхээ ойг хийсэн. Энэ үеэр Дархан-Уул аймгийн НАМЗХ ойгоо нүсэр тэмдэглэж, архи согтууруулах ундаа хэрэглэжээ. Тухайн үйл явдал болсон өдөр аймгийн НАМЗХ-ны тэргүүн, аймгийн засаг даргын орлогч нь гэр бүлийн маргааны улмаас согтуугаар автомашин жолоодож, эхнэрээ мөргөсөн тухай мэдээлэл байна.
Түүний эхнэр өдгөө аймгийн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт эмчилгээ хийлгэж байгаа бол аймгийн орлогч, НАМЗХ-ны даргыг цагдаагийн байгууллагаас саатуулсан аж.
Б.БАЯРТ