Маргаашаас Улаанбаатар-Дархан чиглэлд өдрийн цагаар нэмэлт галт тэрэг явна
Дарханы зам засварын шинэчлэлийн ажил дуустал өдрийн цагаар Улаанбаатар-Дархан чиглэлд нэмэлт галт тэрэг явуулахаар болжээ.
Энэ талаар Дархан аймгийн Засаг дарга Б.Азжаргал “УБТЗ-ХНН-ийн Ерөнхий инженер Сергей Петрович Старцевтай уулзахдаа ДА-УБ автозамын засвар шинэчлэлийн ажил дуустал нэмэлт галт тэрэг өдрийн цагаар явуулж өгөх хүсэлт тавьсаны дагуу 2022.04.21-ний пүрэв гаригаас эхлэн УБ-Дархан чиглэлд нэмэлт галт тэрэг аялж эхлэхээр боллоо.
Хүсэлтийг хүлээн авч шуурхай шийдвэрлэсэн УБТЗ-ХНН-ийн ерөнхий инженер Сергей Петрович Старцев танд Дарханчуудын өмнөөс талархал илэрхийлье” хэмээжээ.
Уг галт тэрэг Улаанбаатар өртөөнөөс 8.50 минутанд хөдөлж Дархан өртөөнд 13.17 минутанд ирэх бол Дархан өртөөнөөс 14.07 минутанд хөдөлж Улаанбаатар өртөөнд 19.00 очих аж.
А.ЭНХЖИН