Хөгжлийн банкны хянан шалгах түр хорооны даргаар Ж.Сүхбаатарыг сонгов
Хөгжлийн банкны хянан шалгах түр хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэхээр өнөөдөр /2022.04.20/ хуралдаж, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарыг сонгожээ.
Хөгжлийн банкны хянан шалгах түр хороонд: Д.Батлут, Э.Батшугар, Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар, Ц.Мөнхцэцэг, Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр, Ж.Батсуурь, Н.Ганибал, Т.Доржханд нарын 11 гишүүн багтсан билээ.