“Сэлэнгэ” мөрөнд осолдсон байж болзошгүй 6-47 насны гурван хүнийг хайж байна

“Портер” загварын автомашинтай зорчиж явсан 6-47 насны гурван хүн дөрөвдүгээр сарын 09-ний өдрөөс сураггүй болсныг албаныхан хайж байна.

Тодруулбал, Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Харлагийн голын-Адаг” гэдэг газар “Портер” загварын автомашинтай зорчиж явсан гурван хүн дөрөвдүгээр сарын 09-ний өдрөөс сураггүй болсон бөгөөд “Сэлэнгэ” мөрөнд осолдсон байж болзошгүй тул эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллах тухай хүсэлтийг аймгийн Цагдаагийн газраас энэ сарын 12-ны өдрийн 12:53 цагт хүлээн авсан.

Өчигдөр буюу 04.19-ний өдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд  иргэн С /47 настай, эрэгтэй/,  О /47 настай, эмэгтэй/, Б /6 настай, эрэгтэй/ нарыг 3 бүлэгт хуваагдан

  • 1 дүгээр бүлэг “Харлагын голын-Адаг” гэдэг газраас зүүн зүгт 1 км-т урсан 6 метрийн гүнд 14 удаагийн шумбалт хийж,
  • 2 дугаар бүлэг Харлагын голын-Адаг гэдэг газраас зүүн зүгт 3 км голын эрэг болон усаар хайж,
  • 3 дугаар бүлэг тус сумын Ингэтийн гүүрнээс Хялганатын гүүр хүртэл зүүн зүгт 30 км-т  урсаж, тус тус эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:00 цагт түр зогсоосон.

Өнөө өглөө /04.20/ 07:30 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ.

Эх сурвалж: ОБЕГ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *