|

Т.Доржханд : УИХ-ын гишүүдийн тоог нэмье

Үндсэн хуулийн асуудлаар УИХ-ын гишүүд болон зарим намын төлөөлөл Төрийн ордонд мэдээлэл хийж байна.

ХҮН-ын дарга Т.Доржханд: “Өнөөдөр Засгийн газраас УИХ-д төсвийн тодотгол оруулж байна. Хэрэв 10-20 хувийн хэмнэлт хийх төдий зүйл байвал бид хүлээн авахгүй, залуучууд дахин жагсана шүү. Өнөөдөр улс төрийн намын төлөөллүүд ярилцаад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар шаардлага хүргүүлж байна. Улсын төсвийн тодотголоор үр дүнтэй хэмнэлтийг хийж чадахгүй бол улс төрийн намууд залуучуудаар төв талбайг дүүргэнэ шүү гэдгийг хэлмээр байна.

Хоёрдугаарт, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг улс төрийн бүх хүчнийг хамруулж яаралтай ярилцъя гэж байна. Сонгуулийн тогтолцоог өөрчлөх, эдийн засгийн аюулгүй байдлын асуудлыг яаралтай хэлэлцэх, УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцье. 76 гишүүний тоог өсгөе. Судалгаагаар гишүүдийн тоо хамгийн багадаа 150-215 гэдэг тоонууд гарч ирж байна. Ингэснээр нэг УИХ-ын гишүүн дээр ирэх кнопын эрх мэдэл буурна. Үр дүнд нь авлига буурна. Залуучуудаа парламентад оруулж ирэх хэрэгтэй” гэжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *