А.Отгонбаатар: УИХ-ын гишүүдийн тоог 200 болгох ёстой
Сонгуулийн тогтолцоог өөрчлөх асуудлаар намуудын төлөөллөөс мэдээлэл хийлээ. Энэ үеэр “Үнэн ба зөв” намын дарга А.Отгонбаатар сонгуулийн тогтолцооны асуудлаар мэдээлэл хийв.
Тэрбээр “30 жилийн улс төрийн тогтолцоо өнөөдөр нурж байна. Бид тогтолцооны өөрчлөлт ярьж байгаа. Пропорционал тогтолцоо руу шилжих хэрэгтэй. Энэ тогтолцоог шинэчилж байж, монголын хамгийн чадвартай залуучууд Төрийн ордонд орж салхи сэвэлзэнэ. Тогтолцоог өөрчлөхгүй бол үхлийн тойргоос гарахгүй. 1990 оноос хойш 14 Засгийн газрыг УИХ огцруулж, улс орныхоо хэмжээнд нүгэл үйлдсэн байна. УИХ-аас дандаа жалга довны үзэлтэй нөхөд гарч байна.
Ухаантай хэрсүү иргэдийг сонгуульд оролцуулахгүй байж байгаад өөрсдийнхөө намын гишүүдийг ачиж авч ирээд сонгууль өгүүлсэн аавыгаа дагуулсан нэг хүүхэд УИХ-ын танхимд орж ирэхийг ч харлаа. Энэ бол өнөөдрийн бидний явж буй тогтолцооны алдаа.
УИХ-ын гишүүдийн тоог нэм. Тэдний дархан эрх, хангамжийг нь байхгүй болгомоор байна. Тэгвэл ийшээ шунах, энэ бялуу руу дайрах хүнгүй болно. Ээж, аавыгаа дагуулсан эрхийн бацаанууд УИХ-ын танхим руу гэтэж орж ирэхгүй. УИХ-ын гишүүдийн тоог 200 болгох нь зөв” гэлээ.