“Нэг сая ба түүнээс дээш цалинтай иргэдийн НДШ-ийг буцаан олгохгүй”

Хувийн байгууллагын ажиллагсдын НДШ-ийн 50 хувийг буцаан олгох талаар Засгийн газрын шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд танилцуулсан. Энэ хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд мэдээллээ.

ХНХ-ын сайд А.Ариунзаяа: “Бид өнгөрсөн Баасан гаригт танилцуулахдаа зарим байгууллагын ажиллагсдыг хасах саналтай орсон. Олон санал хүлээн авч, намын бүлэгтэй ярилцсан. Энэ хүрээнд байгууллагаар нь хязгаарлах бус харин цалингийн хэмжээгээр нь хязгаарлахаар болсон. Ингээд нэг сая болон түүнээс доош цалинтай иргэдийн НДШ-ийг буцаан олгохоор боллоо. Тодруулбал, тухайн иргэн эхлээд НДШ-ээ төлөх ёстой. Дараа сард буцаан олголтыг нь хийнэ гэдэг агуулгаар хуулийн төсөл өргөн барилаа.

Энэ хуулийн хүрээнд албан журмын даатгагч 715 мянган иргэн, сайн дурын даатгуулагч 147 мянган хүн хамрагдах юм. Үүнд, төсвөөс 172 тэрбум төгрөг зарцуулна. Иймд 2022 оны төсөвт 150 тэрбум төгрөг, 2023 оны төсөв дээр 21 тэрбум төгрөгийн төсөв тавигдаж байна.

НДШ төлөгч иргэд эхлээд НДШ-ээ бүтэн төлнө. Төлсөн хэмжээнээс 50-ийг нь буцаан олголт хэлбэрээр дараа сард тухайн иргэний дансанд орно гэж ойлгож болно. Өндөр цалинтай хүмүүс энэ буцаан олголтод хамрагдахгүй. Төрийн албаныхан харин ч өнөөдөр бага цалингаар ажиллаж байгаа учраас дундаж цалин хөлсөөр нь хязгаарлахыг дэмжсэн. Төрийн үйлчилгээний 44 мянган албан хаагчийн цалингийн нэмэгдэлд 34 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвийн тодотголд тусгалаа” хэмээжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *