Г.Батцэнгэл Монголын сагсан бөмбөгийн холбооны тэргүүнээр сонгогдлоо
Өнөөдөр Монголын сагсан бөмбөгийн бүх гишүүдийн ээлжит бус хурал болж байна. Хурлаар холбооны Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчдийн сонгууль явагдлаа.Ерөнхийлөгчид Энержи Ресурс ХК-ны захирал Готовын Батцэнгэл ганцаараа нэрээ дэвшүүлсэн бөгөөд тэрээр хурлын 245 төлөөлөгчийн 100%-ийн саналаар сонгогдлоо.
Харин Монголын сагсан бөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгчид “Юнител”-ийн гүйцэтгэх захирал Д.Энхбат, Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Л.Мягмаржав, Монголын сагсан бөмбөгийн лигийн зургаан удаагийн аварга, 1995, 2001 онуудын шилдэг тоглогч Т.Түвшинбаяр, “MCS Проперти” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Даваа-Очир, “Шарын гол ХК”-ийн ерөнхий захирал Б.Батбаатар, “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Чулуунхүү, Ерөнхийлөгчийн эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх, эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан, Оюутны сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч О.Тэнүүн, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, Монголбанкны төлбөр тооцооны газрын захирал Э.Анар нар өрсөлдөж байна. Холбооны дүрмээр 6 дэд ерөнхийлөгч сонгогдох юм.