ҮЙЛ ЯВДАЛ : Малын тоо толгойн албан татварын тухай хэлэлцүүлэг болно
Дөрөвдүгээр сарын 21-нд болох үйл явдлын тойм:
9.00 цагт ХААИС-д “Хоршоонд суурилсан тогтвортой мал аж ахуйн үйлдвэрлэл” төслийн хүрээнд “Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдсан асуудал” хэлэлцүүлэг болно.
10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.
10.00 цагт МҮХАҮТ-д Аялал жуулчлалын гол чиглэл, олон улс, улсын чанартай авто зам дагуу үйлчилгээний цогцолбор байгуулах аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулна.
11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Шадар сайд С.Амарсайхан фейсбүүкт пост бичсэн иргэнийг Мөрдөн байцаах газраар шалгуулахаар өргөдөл өгсөн талаар иргэд мэдээлнэ.
11.00 цагт Офицеруудын ордонд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Батлан хамгаалах салбар 2030 он хүртэл 27 сая мод тарих талаар мэдээлнэ. Утас: 86094455
11.00 цагт “Шонхор тауэр”-т АН-ын 4/11 мэдээллийн цаг болно. Утас: 91000017
14.00 цагт “Новотел” зочид буудалд эргэлт.мн цахим хуудасны “Эргэлтийн номын сан” цуврал номын нээлт болно.